Top

Мэдээ : Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хийсэн ажлууын тойм

  • Мөнххайрхан суманд бурхан шашны дуган бариулан Гүмбэнээс Ганжуурын 108 боть, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Манал бурхныг 2004 онд тус сүмд залав.
  • Монгол Улсын гавьяат жүжигчин П.Ганбат агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Ганбат” санг үүсгэн байгуулалцаж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
  • Чандмань сумын харьяат зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, Зэрэг сумын уугуул зохиолч, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, Ардын жүжигчин Б.Зангад нарын зохиол бүтээлийг хэвлүүлж олны хүртээл болгов.
  • “Баруун бүсийн их хурд 2008” хурдан морины уралдааныг ивээн тэтгэв.
  • Ховд аймгийн Жудо бөхийн холбоог шинээр байгуулж 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд жудо бөхөөр хичээллэгсдийн тоо өсөв.
  • Ховд аймгийн бөхчүүдэд сар бүр цалин олгож бэлтгэл сургуулилтаа хийхэд дэмжлэг үзүүлж байна.
  • Заяабандид Намхайжамцын мэндэлсний 410 жил, Тод үсэг зохиогдсоны 360 жилийн ойг тохиолдуулан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2009 онд амжилттай зохион байгуулав.
  • Хэл бичгийн ухааны доктор Ph.D Б. Катуугийн “Монгол Урианхайн аман зохиол” номыг ивээн тэтгэж 2011 онд хэвлүүллээ.
  • Монголын жудо бөхийн холбоотой гэрээ байгуулан багш дасгалжуулагч ажиллуулснаар жудо бөхөөр хичээллэх хүүхэд залуус нэмэгдэв.
  • 2011 онд Ховд аймгийн Булган сумын бурхан шашны сүм хийдийг сэргээн засварлахад хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэлээ.
  • Ардын жүжигчин Б.Жамсранжавын тухай баримтат киног бүтээхэд ивээн тэтгэгчээр ажиллав.
  • “Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран “Ховд аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.
  • Ховд хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, төвлөрсөн цэгийн барилга байгууламж барих төслийг санхүүжүүлэв.
  • Манхан сумын сүсэгтэн олонд зориулж хийд бүтээх буяны үйлсийг зохион байгуулж хөрөнгө орууллаа.
  • Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой “Их хурд” наадмыг дэмжин ажиллаж ТВ9 телевизээр орон даяар шууд дамжууллаа
  • Дарви, Цэцэг сумын 90 жилийн баяр наадмыг дэмжин наадмыг дэмжин ажиллаж ТВ9 телевизээр орон даяар шууд дамжууллаа
  • Оюутан залуучуудын дунд “Ховд-лиг” тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монголын хөгжмийн зохиолчдын 39 дэх удаагийн “Морин хуур-2017” наадмын Гранпри, хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын “Хөөрхөн Жинжиймаа” уран бүтээлийн тоглолтыг ивээн тэтгэв.