Top

Мэдээ : Галдан Бошигт хаантны сүүдэр гийсний 375 жилийн ой

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Алтайн майдар


Буянт үйлийг сэтгэлдээ агуулж, чин сэтгэлийн   залбиралаа өргөхөөр ирсэн эрхэм хүндэт зочид, хатагтай ноёдоо,  та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэхийн чухлыг сануулан, асрал хайр, итгэл үнэмшил, энэрэл нигүүлсэлийг түгээхээр ирэх учиртай Майдар бурханыг залах их буяны хур дор хамтадаа залбирах өлзийт энэ өдрийн мэндийг  дэвшүүлье.

Ирээдүй цагийн их бурхан Майдар нь Тушита хэмээх тэнгэрийн орноос морилон ирэх бөгөөд хүн төрөлхтний нүгэл хилэнц их байдгийн улмаас Шагжмуни Бурхан “ Миний сургаал энэ ертөнцөд таван мянган жил дэлгэрнэ ” хэмээн айлдсан  гэдэг.
Хүмүүсийн ёс суртахуун доройтож насны хэмжээ багасч, эрүүл мэнд, буян заяа хомсдож, зовлон гаслан тэсэшгүй болж, үзэн ядалт хуурмаг үзэгдэл хэтийдэж, өвчин зовлон дэлгэрч эцэст нь учир утгагүй дайн дажин үүсэж уй гашуугаар дүүрэх болно. Тэр үед Майдар бурхан залрах учиртай гэж эртний судар номонд айлдсан байдаг.
Хорвоо дэлхийг гийгүүлэх их бурханыг залж, хүмүүний сэтгэлд энэрэл хайр, гэрэл гэгээг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд талархалаа илэрхийлж байна.
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас зохион байгуулсан энэхүү буяны ажилд гар бие, чин сэтгэлийн өргөл өргөсөн хүн бүхэн амар амгалангаас бүү хагацах болтугай.
Монголчууд Майдар бурханыг ирээдүйд залрах бурхан хэмээн шүтэж, хойч үеэ даатган залбирч номын хураас нь хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.
Өвгөдийн үеэс тахин шүтэж, залрах цагийг нь хүлээж байдаг Майдар бурханыг бүтээн залж байгаа энэхүү өлзийт сайн өдөр Майдар бурхандаа ирээдүй хойчоо даатган залбиръя .
Сайн үйл бүхэн дэлгэрч, хүн бүхний зүрх сэтгэлд Майдар бурхан залрах болтугай.
Майдар бурханы өлмий дор хурсан олон та бүхний чин сүжгийг даган баясч, энэхүү буянт ажлыг зохион байгуулсан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан болон Майдар бурханыг бүтээхэд хандив өргөж, чин сэтгэлээсээ дэмжиж, гар бие оролцсон хүн бүхний өмнөөс талархал илэрхийлж, өнөөдрийн энэ өдөр хуран цугласан та бүхний буян заяа дэвжин дээшлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна. 
Төр минь төвшин, түмэн олон минь сэтгэл амгалан, буян хурж , өлзий бат оршиж, амар тайван, цог хийморь бадарч, чин сүжгийн буяныг даган баяссан хүн бүхний үйл өөдөлж, үр хүүхэд нь өнөржиж, эрдэм ухаан, энэрэлт сэтгэл дүүрэн байх болтугай.
Буян дор даган баясъя