Top

Мэдээ : Галдан Бошигт хаантны сүүдэр гийсний 375 жилийн ой

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас

2018-10-28
Posted by: Administrator

Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сан Ховдод сургалт зохион байгуулахыг санал болгосны дагуу АНУ –н Зүрхний холбооны салбар болох “ Зүрхнээс зүрхэнд” ТББ- гаас алслагдсан бүс нутаг гэлтгүй манай аймагт анх удаагаа “Зүрхний сэхээн амьдруулах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг Аnita Rich ахлагчтай 8 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын CPR – ын сургагч багш нар  Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын хурлын зааланд 5 сарын 31 нээс 6 сарын 1 хүртэл 2 өдрийн сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Зүрхний сэхээн амьдруулах яаралтай тусламжийн анхан шатны мэдлэгийг дадлага хэлбэрээр зохион байгуулаж 1 кердит олголоо. Сургалтанд өрхийн болон БОЭТ- ийн нийт 50 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэнгүүд оролцов.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын CPR- ын тусламжийн чанар, үр дүн, ур чадварыг мэргэшүүлэх зорилгоор цаашдаа сургалтанд ашиглах мульяжнуудыг 1 удаагийн хэрэгсэлийн хамт  аймгийн БОЭТ- ийн хамт олонд бэлэглэлээ.