Top

Мэдээ : Галдан Бошигт хаантны сүүдэр гийсний 375 жилийн ой

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Ховд аймагт соён гэгээрлийн аян өрнөж байна

2019-06-04
Posted by: Administrator

Ховд аймгийн "Хөгжлийн төлөө сан" ТББ-ын санаачилгаар “Монголын түүхийн үнэ цэн, өв соёл” сэдэвт соён гэгээрлийн аяныг зургаадугаар сарын 4-7-нд зохион байгуулж байна.

Тус аяны дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Зохиолчдын эвлэл, Ховд аймгийн ЗДТГ хамтран ажиллаж байна.

Энэхүү аяныг хэрэгжүүлэгчид өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийж, тухайн аяны зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцууллаа.

Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал нь улсын үнэт зүйл, тусгаар тогтнолын гол баталгаа юм. Тиймээс энэ аяны үйл ажиллагаа үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэх, өвлөн хэрэгжүүлэх,  хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэх, улмаар хүн, байгаль, нийгэмтэй зохистой харилцдаг иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Соён гэгээрлийн аяны үйл ажиллагааны чиглүүлэгчээр Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Адьшаа, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, Болор цомын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр, Монгол Улсын СГЗ туульч Э.Баатаржав нар ажиллаж байна.

Тэд “Их түүх ба өнөө, ирээдүй” сэдэвт түүхэн лекц, “Уламжлалт зан заншил, зүрх сэтгэлийн боловсрол”, “Эх хэл-Үндэсний дархлаа” хэлэлцүүлэг, яруу найргийн уншлага зэрэг соён гэгээрүүлэх ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. Үүнд хүүхэд багачууд, оюутан залуучууд, иргэд хөдөлмөрчид идэвх санаачилгатай оролцож, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэхийг уриаллаа.  

Баруун Монголчууд, тэр дундаа Ховд аймгийн 13 ястан угсаатны аж байдал, өв уламжлал, соёл, ёс заншил, сэтгэлгээ давтагдашгүй өөр өнгө төрхтэй билээ. Сүүлийн жилүүдэд түүх, соёлын үнэт зүйл их бага хэмжээгээр устаж, ул мөр нь бүдгэрч байгаа талаар судлаачид ярьж байна. Тиймээс энэ удаагийн соён гэгээрүүлэх аян нь Монгол үндэстэн, угсаатны арвин түүх, соёл уламжлалыг иргэдэд сурталчлан таниулах, улмаар тусгаар тогтнол, үнэт зүйлээрээ бахархах, итгэл үнэмшлийг бадраахад чухал ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.

“Монголын түүхийн үнэ цэн, өв соёл” сэдэвт соён гэгээрлийн аян нь орон нутагт анх удаа өрнөж байгаагаараа онцлог юм.