Top

Мэдээ : Олон ястан угсаатны гэрлэх ёслолын ордонгийн эскиз зургийн уралдааны оролцогч 121-Теам багийн бүтээлтэй танилцана уу!

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Олон ястан угсаатны гэрлэх ёслолын ордонгийн эскиз зургийн уралдааны оролцогч 121-Теам багийн бүтээлтэй танилцана уу!

2021-01-18
Posted by: Administrator



 Концепцийн утга санаа нь Ураг барилдан сэтгэл нэгдэж, нэгэн тоонон дор өрх тусгаарлахын сацуу хоёр талын төрөл садан нэгдэн нийлж, арга билэг мэт эв эеийг эрхэмлэн өөдлөн дэвшихийн билэгдэл болсон гэрлэх ёслолын ордон төлөвлөхийг зорилоо.

Ёс заншил ондоо авч Монголын бүх үндэстэн ястнууд монгол гэрт өсч торнин, өрх гэрээ тусгаарласаар ирсэн нийтлэг уламжлалыг бодолцон үзэж, гэрийн орон зайг
тусгасан.

Гэрийн дотоод орон зай нь хаалт ханагүй, задгай байх тул хүмүүст хүртээмжтэй ойр дотно мэдрэмжийг төрүүлдэг бол ерөнхий зохиомж нь нэгдмэл, бүхэл цул гэсэн илэрхийлэлтэй байна.

Гэрлэх ёслолын үед тооноор тэнгэр мэлтийх агаад энэ нь хос хоёрыг нэгэн тоонон дор өрх тусгаарлаж байгаагаа байгаль дэлхийдээ тунхаглан
зарлаж буйг илэрхийлнэ.
Бид нэмэлтээр төлөвлөлтөндөө өндөр настангуудын амрах өрөө, хүүхэд саатуулах тоглоомын өрөө, хүүхдийн живх солих болон хөхүүлэх тусгай ариун цэврийн өрөө,
монгол хуримын ёс уламжлалыг таниулах олон нийтэд хүртээл болгох зорилготой сургалтын өрөө тасалгаа, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
чөлөөтэй зорчуулах лифт зэргийг шийдэл болгон өргөн барьж байна.


Дэлгэрэнгүй эскиз зурагтай танилцахын тулд 
https://www.yumpu.com/s/ASuRXwWp9PdQUaNn линкээр нэвтэрнэ үү.

(Уг бүтээл нь Оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээл тул зөвшөөрөл авч ашиглахыг анхаарна уу!)