Top

Мэдээ : 405

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

“Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аяныг хэрэгжүүлж байна

2020-01-05
Posted by: Administrator

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн санаачилгаар байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилтын дагуу “Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аяныг хэрэгжүүлж байгаа юм. Тус аяны хүрээнд Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймээс Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн, АН-ын Үндэсний Бодлогын хорооны гишүүн Ш.Адьшаагаар ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Мянгад, Үенч, Булган, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн гэсэн хөдөөгийн долоон суманд ажиллалаа.