Top

Мэдээ : Галдан Бошигт хаантны сүүдэр гийсний 375 жилийн ой

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн айлчлал хийлээ

2019-10-02
Posted by: Administrator

Бүгд Найрамдах Энэтхэг улсад 2019 оны 09 сарын 19-23 хооронд тус улсын ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн айлчлал хийлээ. Монгол улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа хийж буй энэхүү айлчлалаар Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх миний бие ажлын хэсэгт оролцон ажиллаа. Энэхүү айлчлалаар Монгол улс болон БНЭУ-н стратегийн түншлэлийн улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон.

”Хувьтай хүн хур борооноор” гэдэг шиг айлчлалын үер байгаль эх хүртэл хайр энэрлээ харамгүй хайрласан нь сайн сайхныг угтан билэгшээлээ.