Top

Мэдээ : Галдан Бошигт хаантны сүүдэр гийсний 375 жилийн ой

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Монголын Жүдо бөхийн халуун ам бүлийг хүлээн авч уулзсан

2019-10-02
Posted by: Administrator



Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока 2019 оны 09 сарын 26 ны өдөр Монголын Жүдо бөхийн халуун ам бүлийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр ноён Масато Такаока Хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд Монголын жүдо бөхийн холбоо үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн өндрөөр үнэлж Монголын Жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын хүндэт өргөмжлөлийг гардуулав. Мөн ирэх онд болох Токиогийн Олимпийн бэлтгэлээ манай улсын шигшээ багийн тамирчид Японы Шизүока мужийн Изүнокүни хотноо хийх болсон. Жүдо бөхийн үндэсний шигшээ баг төдийгүй спортын олон төрлөөр Монголын баг тамирчид зуны 32 дугаар “ТОКИО-2020” Олимпийн наадамд амжилттай оролцож Монгол Улсын Төрийн дуулал олонтаа эгшиглэхийн өлзийт сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ш.АДЬШАА