Top

Мэдээ : Олон ястан угсаатны гэрлэх ёслолын ордонгийн эскиз зургийн уралдааны оролцогч 121-Теам багийн бүтээлтэй танилцана уу!

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550
Аливаа үндэстний мандан, бадрал өнө мөнхийн сүр хүч нь өнгөрсөн, одоо, ирээдүйгээр хэмжигддэг. Эх орны тусгаар тогтнол, ардын хувьсгал, эх хэл, түүх, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, энэ цагийн бүтээн байгуулалт, хөгжил, ардчиллын төлөөх тэмцлийн хошуучлагч нь болсон их үйлсийн эзэд нь Ховдчууд билээ. Нүүдэлчин ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон олон ястны хэзээ ч давтагдашгүй соёлын өвийг хамгаалах, сурталчилах, өвлүүлэх, төрөлх нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, урлаг, спорт, соёл, боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Хөгжлийн төлөө санг үүсгэн байгуулсан билээ. Ховд аймгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, элгэн нутгаа гэсэн өөдрөг, гэгээлэг хүмүүсээр хүрээгээ тэлж, хүчээ зузаатган олон ажлыг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээлээ. Миний бие аймгийнхаа хөгжлийн төлөө гэсэн зүтгэлтэй хүн бүртэй эвлэлдэн нэгдэж байгаадаа сэтгэл тэнүүн явдаг. Бидний ирээдүйн зорилт бол Монгол эх орон, элгэн нутгаа гэсэн сэтгэлээр нэгдэн, хүний хөгжил, нийгмийн хариуцлага, гэрэлт ирээдүй, оюунлаг, хүмүүнлэг, энэрэл, нигүүлсэлээр гэрэлтсэн хойч, ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлж, хөгжил дэвшилд хүрэх явдал бөгөөд нийтийн хүчээр бүтээж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна.

Ховд нутаг, хүн зон минь хөгжин дэвжиж, эрүүл, соён гэгээрсэн үр хойчоор ирээдүйгээ чимж, Ховд нутаг минь Монгол төдийгүй Даян дэлхийн соёл урлаг, оюуны их өргөө болж, хүн ард минь жаргалтай сайхан амьдрах болтугай.

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн ерөнхийлөгч

Ширнэнбаньдын АДЬШАА