Top

Мэдээ : Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно

И-мэйл :
info@khovdsan.mn
Утас :
7000-5550

Он цагийн хэлхээс...

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн түүхэн замналыг эргэн сөхвөл 10 жилийн хугацаанд нийгмийн асуудлуудыг шийдэх, эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих, олон ястны соёлын өв санг хамгаалан, хойч үедээ таниулан үлдээхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж ирлээ.

Нийгмийн сайн сайхны төлөө:

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан байгууладсанаасаа хойш эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр тасралтгүй идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Анхны гараа:

“Ховд аймгийн хөгжлийн төлөө сан” Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбаньдийн Адьшаагийн санаачилгаар 2004 оны 2 дугаар сарын 20-нд байгуулагджээ. Тухайн үед сангийн удирдах зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга асан, Манхан сумын уугуул Г.Мөнхбаяр, Удирдах зөвлөлийн гишүүдээр Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, Цэцэг сумын уугуул Н.Баасанжав, Булган сумын уугуул “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарын 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлж байв.

Хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтын үе:

Ховд нугийнхаа иргэдийн хүсэлт, сангийн хамт олны санаачилгаар нийгмийн бүх салбарт оюун, ухаанаа дайчлан хүний сайн, сайхны төлөө томоохон бүтээн байгуулалтуудыг орон нутагтаа хэрэгжүүллээ. Бид 10 жилийн хугацаанд хийж бүтээснээ дүгнэж, ирээдүйд өрнүүлэх ажлуудаа төлөвлөж байна.